Л. Өлзийтөгс “Үзэхийн Хязгаар” Номын Сэтгэгдэл
May 2, 2024
Энэ номон дотроор аялаад би тэс өөр хүн болоод гарч ирлээ.
- Монгол: Монгол хэлээ, Монгол сүнсээ, Монгол хүний оюун сэтгэлийн мөн чанарыг шинээр, анх удаа ийм гүн дотноор мэдэрлээ.
- Эмэгтэй: Эмэгтэй сэтгэлээ, бүсгүй хувь заяагаа өмнө нь харж байгаагүй мөртлөө дэндүү танил дулаан өнцгөөс харж ойлгож үзлээ.
- Орчин цаг: Эртнээс үнэ цэнтэй Монгол соёл сэтгэлгээ, ухаан мэдрэмжийг орчин цагийн залуус бидэнд ойлгогдохоор, хотын амьдралын хэв маяг руу хөрвүүлж өгсөн маш сайн орчуулга байж чадлаа.
- Зохиолч: Уран бүтээлч хүний дотоод ертөнцийн бүхий л тэмцэл, гэгээрэл, туулдаг сэтгэлийн замынх нь нарийн учир зангилаануудыг хараа муутай надад нүдний шил зүүлгэж байгаад үзүүллээ.
- Хувь чанар: Нийгэм болон цаг хугацааны шуурганд ийм ховор содон сүнс-цэцэг ийм зөөлөн ялдам чанараа ийм хүчтэй бат хамгаалан цэцэглэж болдгийг баталлаа.
Энэ ном, Урин хоёрыг учруулсан тавилан тохиолдоо талархаж байна!