Сайхан амьдрал ганцхан асуултаас эхэлдэг

Urin Nyamsuren
Dec 29, 2020

--

“Амьдрал чамд яажшуухан хандаж байна даа?”

Найз минь надаас ийн буруу асуулт асуув.

“Амьдралд чи яаж хандаж байна даа?” гэж би засаад

“Найрсаг, зөөлнөөр амьдралыг аргадаж явна” хэмээн хариуллаа.

Асуулт тань буруу байх аваас

Хариулт тань зөв байхгүй бөгөөд

Арга барил тань ташуу,

Харах өнцөг тань мухар байгааг илтгэнэ.

Уруу замын эцсийг үзэх хэрэг юун?

Уруудахын нэмэр.

Буруу асуултын хариуг эрэх хэрэг юун?

Эргэлзэхийн нэмэр.

Та амьдралаас юу нэхэн хүсэх бус

Амьдрал танаас юу хүсэн хүлээдэгт анхаарах нь

Тансаг зэргийн сэтгэхүй гэж

Виктор Франкл өгүүлжээ.

За тэгээд, ойрд та минь

Амьдралд яажшуухан хандаж байна вэ дээ?

17:48

2020.XII.29

--

--

Urin Nyamsuren
Urin Nyamsuren

Written by Urin Nyamsuren

Nothing is as good as good itself.

No responses yet