Хуваалцахуй
1 min readJun 30, 2020
Хүн болж төрсөн байна.
Хүн болж төрөөд зогсохгүй би
Хүний амьдралыг төлөвшүүлэн амьдарч,
Хүний амьдралыг өөрөө бүтээж байна.
Энэ бүтээлээсээ би
Эдүгээ нийгэм гэх
Гэр бүлийн минь
Гишүүд болох төрөл нэгт
Бусад хүмүүст хуваалцаж,
Тэдэнд өөрсдийн “хүний амьдралыг”
Бүтээхэд нь туслахгүй бол би
Тэгээд ганцаар хүний амьдрал гэх
Гайхамшгийг бүтээж амьдрахын
Ганц ширхэг ч учир утга үгүй болой.
12:20
2020.06.30