Хүйтэн философи
1 min readJun 3, 2020
“Хүн гэдэг тэгдэг юм,
Чингэх гэж төрдөг юм” гэх мэт
Хүйтэн философиос би хааяа
Чигчий хуруугаа тасалж хаямаар санагдталаа
Залхдаг.
Зам дээр хэвтээд дайруулмаар,
Заамдуулж, хоолой боолгуулж үзмээр,
Зах дээр тавилгыг модны үртсээр нь
Зарж, хацраа хөлдөөж зогсмоор…
Залхдаг.
Гэвч хүйтэн философи
Гэдэг
Ирдэг, явдаг.
Их зоргоороо авиртай
Миний нэг нөхөр!
Мэдэхгүй юм,
Би л түүнийг найзаа гэж боддог юм.
Тэр намайг юу гэж санадаг юм байгаа юм
Би ч мэдэхгүй л дээ.
00:52
2019.03.13