Номинтуяад
Номын сайн нуруу шиг
Номинтуяа хүндэт нөхөртөө
Австрали улс угаар болж,
Америкийн Трамп зэвсэгдэх авч
Ном угаар болж шатаагүй,
Нөхөрлөл зэвсэгт дэлбэрээгүй,
Энэхүү өдрийн мэндийг хүргэе!
Сэтгэлээсээ огтолж цаасанд оёсон
Сэтгэх, эс сэтгэх шүлэг бүрээ
Сэргэлэн, сийрэг оюу чамдаа
Сэрүүлэггүй санан уншдагсан
Сонссон хуур, үзсэн балет бүрээ
Сайхан гэхээс илүү чин байхад дуртай
Хэвээр үү чи?
Хэвээр үү чи?
Урлагийн ярууд живэлгүй нэвчиж,
Уншихын цэцнийг хулчийлгүй мөшгиж,
Хөгжлийн яарууг хоцролгүй дагаж,
Санааны гүнд уналгүй ухаж байна уу?
Ухаан гэх үгийг “тулалдах-тулаан” шиг
“Ухах-ухаан” гэж мэдэж, ухаж байна уу?
Ухаж буй бол би баяртай!
Унавч, уйлавч, уйдавч,
Ухаанаа үргэлжлүүлсээр бол
Урин баяртай!
00:39
2020.I.09