Өмхий сэтгэл рүүгээ сүрчиг цацах нь…

Urin Nyamsuren
1 min readSep 15, 2020

--

Дотоод хүнээ биш

Гаднах төрхөө л

Дооглоод хаямаар их

Гангалж гардаг байж дээ.

Дотроосоо биш

Гаднаасаа гялалзах гэж

Довтолж улайран

Гоёж гардаг байж дээ.

“Миний өмссөн арьс

Миний нөмөрсөн үс

Миний зүүсэн нүүр

Би биш!”

-Өлзийтөгс

Цайлган сэтгэлээ

Тоосонд даруулж

Цагаахан бодлоо

Тоож цэвэрлэхгүй атлаа

Цамц, өмд, гутлаа

Тоолон барин угаах

Цагаандаа гарсан хүн та

Усанд орохгүй атлаа

Ус сүрчиг цацдаг хүнээс

Өөрцгүй гэдгээ мэднэ үү?

Өөрөө одоо би бодов:

Сэтгэлийн угийн,

Сэтгэц мэдрэлийн минь

Сүм хийд болсон ариун тунгалаг

Сүнс та намайгаа өршөөсөнд

Сүсэглэн тандаа талархаж байна.

Таныг л өдөр тутам угааж,

Тансаг хэвээр тань тордохын

Тангараг зорилго

Тавилаа би!

Тавилан минь үүрд

Таны л гарт байг!

12:57 PM

2020.09.15

--

--

Urin Nyamsuren
Urin Nyamsuren

Written by Urin Nyamsuren

Nothing is as good as good itself.

No responses yet